1. Шимпанзе Энэ амьтныг Баруун болон Төв Африкын саванна, халуун орны нойтон ширэнгийн дундаас олж болно. Шимпанзе нь бусад амьтадтай харьцуулахад илүү сайн санах ойтой бөгөөд бодож сэтгэх организмын даалгаврыг гүйцэтгэх, суралцах чадвартай байдаг. Тэдний оюун ухаанд хийсэн шалгалтаар тэд коллеж дүүргэж чадах болох нь мэдэгдсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй тэд компьютер хэрхэн ашиглахыг сурч, тооны бодлого бодож чадах аж. Тэд дохионы хэлийг хялбархан эзэмшиж, түүгээрээ хүнтэй холбоо тогтоож чадна. Шимпанзенууд багаж хэрэгслийг тохируулан хэрэглэж чадах нь ажиглагдсан. Тэд модон дахь жижиг нүхэн дотор байгаа амьтныг гаргахын тулд нарийн жад хэлбэрийн зүйлийг ашиглаж, олзоо дэгээдэж барихын тулд модны мөчир зэргийг ашиглаж байжээ. Түүнчлэн самрыг чулуугаар хагалж, ус шингээхийн тулд хөвсгөр бие угаагчийг усанд хийж байсан байна. Шимпанзенууд гэр бүлийнхэн дотроо оюун санааны нарийн төвөгтэй аргыг хэрэглэдэг. 2005 онд дуусгавар болсон Chimpanzee Genome Project нь шимпанзе сарма...